Monday, October 31, 2011

мэдээлэл

Дэлхийд алдартай номын сангууд - Document Transcript

1. Соёлын дээд сургуулийн ДИП – 1-р курсийн оюутан Э. Уугантуяа Бие даалтСэдэв: Дэлхийд алдартай болох Library of Congress номын сан 2010 оны 1 дүгээр сар 19
2. Оршил:Дэлхийн номын сангуудын түүхийг харж суухад үнэхээр сонирхолтой,гайхалтайг мэдэрлээ. Хүн төрөлхтөн оюун ухаанаараа бүтээсэн бүхнээрээ номсудар амилуулж, номын сандаа хадгалж, түүнийг үе үеэрээ дамжуулан уншиж,сурч боловсордог жамтай. Ямар ч номын сангийн хамгийн энгийн ойлголт болхүний оюун ухааны бүтээлийг уншигчид, ерөөсөө хүмүүст хүргэх эрхэмзорилготой. Монголчууд хэдийгээр нүүдэлчин удамтай боловч дэлхийдгайхагдсан ном судар олныг бүтээж, түүнийгээ хэнээс ч дутахгvй хадгалж,уншиж ирсэн сайхан уламжлалтай, номын эрхэм соёлтой ард түмэн.
3. АНУ-ийн Конгресийн номын сан АНУ-ийн Конгресийн номын сан нь нүсэр том хэмжээ болон төрөл бүрийнцуглуулгаараа Congress-ийн номын сан дэлхийд хамгийн агуу, хамгийн томүндэсний Номын сан гэж тооцогддог. Энэ номын сан нь хувийн цуглуулгаасэхтэй номын сан Дэлхийн хамгийн баялаг сан хөмрөгтэй номын сангуудын нэгболох Конгрессийн Номын Сангийн анхны эх үүсвэр нь АНУ-ын ЕрөнхийлөгчТомас Жефферсоны хувийн номын сан байлаа. 1800 оны 4 сарын 24-нд гарынүсэг зурсан энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт орсонбайлаа. Номын сангийн фондыг бүрдүүлэхийн тулд 5000 доллар төсөвлөжээ.Энэ номын санд АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийнгишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс чКонгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайны үедБританий цэргүүд Капитолийн ордонг галдан шатаахад Конгрессийн номын санбүхэлдээ сүйджээ. Номын санд байсан 3000 ном шатаж, үнс нурам болжээ.Тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч асан Жефферсон өөрийнхөө 50 жилцуглуулсан 6487 боть номыг Конгресст бэлэглэжээ. Ингэж Конгрессийн номыэнсанг сэргээж байлаа. АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноосзаавал нэг ширхэгийг АНУ-ын Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөжбайна. 1897 оны 11 сард Конгрессийн номын сангийн шинэ барилгаашиглалтанд оржээ. Капитолын ордоны эсрэг талд баригдсан номын сангийнбайшин ашиглалтанд орж Жефферсоны нэрэмжит Конгрессийн номын сан гэжнэрлэгдэх болжээ. 1939 онд Конгрессийн номын сангийн өргөтгөл "Аннекс"баригдаж АНУ-ын 2 дахь ерөнхийлөгч Жон Адамсын нэрэмжит болгожээ. 1980онд гурав дахь өргөтгөл нь нээгдэж АНУ-ын 4 дэхь ерөнхийлөгч ЖеймсМедисоны нэрэмжит болгожээ. Конгрессийн номын сангийн барилгууд нь өөрхоорондоо газар доорх байгууламжаар холбоотой. Өнөөдөр АНУ-ынКонгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сангийн нэг гэж тооцогдожбайна. Конгрессийн номын сангийн сайтанд бичсэнээр дэлхийн 470 хэлээр
4. хэвлэгдсэн 142 сая ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байна.Номын сангийн номын цуглуулагийн тэн хагас нь англи хэлээр байна. Jefferson-ы бодлын дагуу уг номын сан үнэхээр өргөн хүрээг хамарсан бөгөөд 470 гаруйхэл дээр судалгааны материалыг олох боломжтой. Тэдгээр материалуудыгдэлхийн өнцөг булан бүрээс гадаадын засгийн газартай хийсэн гэрээ,судалгааны институт, судалгааны материалын солилцоо, бэлэг сэлт, худалданавах, Америкийн засгийн газрын агентлагуудын шилжүүлгэ зэргээр дамжууланномын санд орж ирдэг. Өдөрт ойролцоогоор 31000 шинэ материал номын сандорж ирдэг бөгөөд үүний 7000 гаруй материал нь номын сангийн тогтмолцуглуулга болон үлддэг, бусад цуглуулгаараа - газрын зураг, атлас, сонин, дуухөгжим, хөдөлгөөнт зураг, зураг, зургийн хальс зэргээрээ дэлхийд хамгийн томдордог. Конгрессийн Номын сан нь Great Hall хэмээх тансаг сайхан танхимтай,уншлагын танхим нь эртний Грекийн гүн ухаантнуудын баримал байрлуулан,ром маягийн хээ хуараар чимэглэсэн байдаг. Үүний дээр уг номын санд сонинхэвлэл, палкат, гар зураг, ярьдаг ном, тайлан, бичлэг болон диск, computer-ийнпрограм болон бусад дүрст болон хэвлэлийн материалууд байдаг. Энэхүүцуглуулганд Америкийн түүх, улс төр, уран зохиол, дуу хөгжим, газар зүй, хууль,ялангуяа гадаад хууль, эдийн засаг, угийн бичиг зэрэг Америкийн орон нутгийнтүүхийн материалууд ихээр орсон байдаг. Congress-ийн номын сангийн ихэнхматериал нь Американ гэж олон хүмүүс бодож магадгүй ч, харин ч энэхүүномын сан нь гадаад хэвлэл, сонин сэтгүүлээрээ илүү нарийн материалынцуглуулгатай. Жишээ нь, Кубээс 14 гаруй хэвлэл, Романиагаас 21 хэвлэл,Тайландаас 11 хэвлэлийн тус тус авдаг. Үүний дээр цуглуулганд буйномнуудынх нь гуравны хоёр нь Англи хэлээс өөр хэл дээр бичигдсан. Хятад,Орос, Япон, Солонгос, Польш хэл дээрх бичигдсэн материал нь тэдгээрээсгадна хамгийн том нь бөгөөд Араб цуглуулга нь Египтээс гадна хамгийн том ньболно. Luso-Hispanic материалын цуглуулгаараа дэлхийд хамгийн томд ордог.Энэхүү номын санд Америкт хэвлэгдсэн ном бүрийн 1 хувь байдаг гэсэн яриабайдаг ба энэ нь үнэн биш юм. Дэлхий дээр маш алдартай өөр номын сангуудтай харьцуулашгүй ихцуглуулгатай. Энэ номын сан нь мөн үйлчлүүлэгчдээ концертууд болонлекцүүд, мөн хараагүй хүмүүст үйлчилдэг үндэсний төв нь болсон ба үндэснийнэгдсэн катологийн цуглуулгын байршилтай. 2500 гаруй номын сангуудын
5. номын ботуудын тэмдэглэгээ, бичлэг, хөдөлдөг зургын сантай. Номын сан баинститут, дээд сургуулийн захиалагч нарт зориулан хэвлэсэн катологийн арвиних сантай. Хэрэв англи хэл дээр ямар нэгэн номыг олж чадахгүй тохиололдCongress online catalog гэж орж өөрийн хүссэн номыг хайж олох боломжтой.1501 оноос өмнө хэвлэгдсэн 5600 - гаад номнуудтай. 33 саяаас илүү гараарбичсэн олворуудтай. Конгресс номын сан нь АНУ -даа хамгийн том график материалтай. Номнуудын тоо нь 1 жилд л 1 сая гаруйгаар фонд ньнэмэгдэж байдаг байна. Таазан дээрх нэрс Номын сангийн таазан дээр дэлхийн утга зохиолын түүхэнд хамгийнчухал нөлөө үзүүлсэн нэрт зохиолчдын нэрсийг дуриалган сийлжээ. УолтУитмэн, Эдгар По, Хэйнрих Хайне, Виктор Хюго гээд ихэнхтэй нь Монголчуудбид бүр арван жилийн сурагч ахуйдаа эдгээр зохиолчидтой танилцаж байсанбилээ. Мөн номтой холбоотой олон сайхан зүйр үг, хүмүүсийн хэлсэн үгийгбичсэн байна. Конгрессийн Номын Сангийнхны хамгийн их бахархдаг номболох дэлхийд ердөө дөрөвхөн үлдсэн алдарт Гутенбергийн Библи ч мөн эндбайдаг. Орчин үеийн аргаар хэвлэсэн анхны ном нь Гутенбэргийн Библи юм. Азийн танхим Номын санд зочилсон хүн бүр тэр болгон Азийн танхим руу ороод байжчаддаггүй. Учир нь Азийн танхим нь Конгрессийн гишүүдийн уншлагын танхимхоёр нэг хонгилд, өөд өөдөөс харан байрлах бөгөөд хонгилын эхэнд “ЗөвхөнКонгрессийн гишүүд болон Азийн танхимын уншигчид орж болно” хэмээнанхааруулсан байдаг. Конгрессийн Номын Сангийн Азийн салбар бол Азиас
6. гадна орших Ази судлалын хамгийн баялаг номтой төв юм. Анх 1869 онд Чинулсын хаан 933 боть ном бэлэглэснээр хөмрөгөө нээж байсан байна.Конгрессийн Номын Сангийн Монгол Цуглуулга Азийн салбарын ховор номын цуглуулгад 20-р зууны эхээр олдсон 80Монгол судар хадгалагдаж байна. Тэдгээрийн анхных болох 2 гар бичмэл, 1модон барын номыг Америкийн судлаач, дипломат Уиллиам Вүүдвилл Рокхилл1893-1901 онд хандивлажээ. Энэхүү 3 ном нь буддын шашны алдарт судруудынмонгол орчуулга бөгөөд Рокхилл 2 зууны заагаар Монголд аялахдаа олж авсанаж. 70 гаруй бүтээл нь нэрт монголч эрдэмтэн Бертольд Лауферийн 1917 ондолсон судрууд бөгөөд өөрийнх нь товч гар тэмдэглэлийн хамт байна.Цуглуулгад Ганжуур Данжуурын ном 27, уншлага, залбирал 19, түүх намтар 11,анагаах ухааны 5, хэлний 2 бүтээл болон Төв Азийн Гэсэрийн хэсэгбүртгэгджээ. Эдгээрийн дотор “Үлгэрийн далай”, “Алтан гэрэл”, “Сундуй” зэрэг18-р зууны үеийн модон барын алдарт судрууд, “Очроор огтлогч”-ийн монголорчуулга болон “Ихэд тонилгогч” (Тарпочинпо) судрын уран нарийн зураг бүхийгар бичмэл Монгол орчуулга байна. Монгол цуглуулгад мөн Монгол “Ганжуур”,“Данжуур” –ын шинэ хэвлэл ч мөн хадгалагдаж байна. Хамгийн сүүлд МонголСоёлын Төвийн гишүүн, зоос судлаач Бадарчийн Нямаа гуай Монгол зоос,болон тамга тэмдгийн талаар гаргасан хоёр анталог- бүтээл гаргасныгааКонгрессийн Номын Санд бэлэглэсэн байна. Мөн яруу найрагч Батбаяр саяханхэвлэгдсэн шүлгийнхээ номыг тус номын санд дурсгал болгон үлдээсэн байна.Ихэд тонилгогч судар 17-р зууны “Ихэд тонилгогч” судар. Хавтсыг нь нэн гоёмсог торгон хээгээрчимэглэсэн энэ Монгол бичгийн судар маш сайн хадгалагдсан. Уг “тонилох”гэсэн үгийн жинхэнэ утга нь “чөлөөлөгдөх” гэсэн утгатай. Конгрессийн Номын Сан нь эзлэн орших нутгийнхаа хэмжээгээр АНУ-дгурав дахь том байгууллага юм. Эхнийх нь Пентагон, хоёр дахь нь FBI, харин 3Дугаарт Конгресийн номын сан зүй ёсоор ордог байна.
7. Дэлхийн томоохон номын сангууд Оросын үндэсний номын сан Оросын үндэсний номын сан бол Зүүн Европын хамгийн эртний номынсангуудын нэг юм. Энэ номын сан Санкт-Петербург хотод байрладаг.ЭндОросын их зохиолчдын ном бүтээл, орос хэлээр орчуулсан гадаадын номзохиолууд хадгалагдаж байгаа. Мөн гадаадын шинжлэх ухаан, техник, уранзохиолын олон мянган ном төрөлх хэлээрээ хадгалагдаж байгаа. оросынүндэсний номын сан байгуулах шийдвэрийг 1795 оны 5 сарын 16-нд гаргасанбайна. Оросын 2-р Екатерина хатан хааны зарлигаар байгуулсан энэ номын саннь ном хэвлэл хадгалаад зогсохгүй, хүмүүсийг соён гэгээрүүлэх эх булаг болохёстой байлаа. Орост хэвлэгдсэн, мөн хилийн чанадад Орос хэлээр гарсан бүхномыг, гадаад хэлээр хэвдэгдсэн оросын тухай бүх номыг цуглуулж хадгалахзорилт тавьжээ. Хатан хаан Екатерина номын сангийн барилгийн ажлынгүйцэтгэлд биечлэн хяналт тавьж байлаа. Дараа нь номын сангийн фонд үүсгэхажилд ч гар бие оролцжээ. Ингээд 1714 оны 1 сарын 2-нд номын сангийн нээлтболжээ. Нийгмийн бүх давхаргийн хүн энэ номын санд үйлчлүүлэх эрхтэйбайжээ. 1917 онд энэ номын санг Оросын нийтийн номын сан гэж нэрлэхболжээ. 1932 онд нийтийн номын санг М.Е. Салтыкова- Щедрины нэрэмжитболгожээ. Дэлхийн 2-р дайны үед ч номын сан ажилласаар байлаа. 1973 оны 2сард ЗХУ-ын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр номын сангийн шинэ барилгабарих тогтоол гарчээ. 1992 оны 3 сарын 27-нд ОХУ-ын ерөнхийлөгчийнзарлигаар дахин Оросын үндэсний номын сан гэж нэрлэгдэх болжээ. Энэномын санд 33 сая ширхэг ном, сонин, сэтгүүл хадгалагдаж байна. Номынсанд жилдээ 1,5 сая хүн үйлчлүүлдэг.
8. Британий музейн номын сан 1973 онд Британи улсад үндэсний номын сан байгуулагджээ. 1972 ондБританий парламент "Британий номын сангийн цагаан хуудас" (White Paper ofthe British Library) гэдэг баримт бичгийг баталжээ. Энэ баримт бичгийн дагууБританий музейн номын сан, зохион бүтээлт, байгалийн шинжлэх ухаанылавлах номын сан, Бостан-Спагийн шинжлэх ухаан техникийн номын сан,Британий үндэсний ном хадгалах алба зэрэг байгуулагийг нэгтгэн “Британийномын сан” гэдэг байгуулагын захиргаанд шилжүүлжээ. Британий үндэснийномын сангийн гол тулгуур болсон Британий музейн номын сан 1753 ондбайгуулагдсан түүхтэй. Энэ байгууллага нь номын сангаас гадна бас музейбайлаа. Ханс Слоун гэдэг хүний цуглуулага нь энэ номын сангийн анхныфондыг бүрдүүлжээ. Ханс Слоун нь эмч мэргэжилтэй хүн байсан бөгөөд насбарахын өмнө гэрээслэлдээ байгаль орчин, амьтан, ургамал, анагаах ухаанытухай 40 мянган ном, 3,5 мянган гар бичмэлээ төрдөө бэлэглэсэн байна. 1751онд Британий парламент Лондон хотод музей байгуулах шийдвэр гаргаж,дэргэд нь номын сан нээжээ. Слоун нас барсанаас хойш 18 жилийн дараа буюу1759 онд Британий музейн номын сан нээгджээ. Музейн барилгийн нэгдүгээрдавхарт нь 20 хүний суудалта уншлагийн танхим ажиллаж байлаа. Үүний дарааномын сангийн фонд богино хугацаанд арвижжээ. Түүхийн чухал баримтбичгүүд ч энд хадгалагдаж байлаа. Өнөөдөр Британий үндэсний номын сан ньдэлхийн томоохон номын сангийн нэг болж чаджээ. Ирланд, Их Британий нутагдэвсгэрт хэвлэгдсэн бүх номноос заавал хэдэн хувийг энд хадгалдаг. Энэномын санг жилд 3 сая ном, хэвлэлээр сан хөмрөгөө нэмдэг. Сүүлийн жилүүдэдвидео дүрс бичлэг, аудио бичлэгийг ч хадгалдаг болсон байна. Энэ номынсанд бас 8 сая ширхэг марк хадгалагдаж байгаа
9. Харвардын их сургуулийн номын сан Харвардын их сургуулийн номын сан нь ерөнхий боловсролын сургууль,коллеж, дээд боловсролын байгууллагад ашигладаг эрдэм шинжилгээний номбүтээлийг хадгалдаг. Энэ нолм дэлхийн хамгийн том академик номын сан юм.1638 онд Харвардын их сургуулийн номын сан байгуулагджээ. Английнколоничлогч Жон Харвард гэрээслэлдээ энэ коллежид өөрийн хувийн номынцуглуулгаа бэлэглэжээ. Жилийн дараа коллежийг Харвардын нэрэмжитболгожээ. 1764 онд гал түймэрт номын сан шатжээ. Жон Харвардын бэлэглэсэн400 номноос цорын ганц номыг л аварч чадсан байна. Ер нь тухайн үед энэномын санд 5000 ном байжээ. Олон түмний хандив тусламжаар номын сангсэргээж чадсан байна. 19-р зууны турш энэ номын сан хэд хэдэн салбараанээж, сүлжээ үүсгэжээ. 1817, 1819, 1826 онуудад хууль зүйн, анагаах ухааны,шашны ном дагнан хадгалдаг салбар номын сан нээгдсэн байна. 1900 он гэхэдХарвардын их сургуулийн номын сан 37 салбартай болсон байлаа. Одоо энэномын сангийн бүтцэд 94 байгууллага ордог. Харвардын их сургуулийн номынсанд нийтдээ 16 сая ном хэвлэл хадгалагдаж байна.Германы үндэсний эдийн засгийн номын сан Германы эдийн засгийн шинжлэх ухааны төв номын сан (ZBW) Кипехотод байдаг. Энэ бол эдийн засгийн чиглэлээр ном цуглуулсан дэлхийнхамгийн том ном сан юм. 2007 оны 1 сарын байдлаар энэ номын санд 4 саяширхэг ном хэвлэл хадгалагдаж байна. Мөн 254 мянган сонин сэтгүүл санхөмрөгт нь бий. Номын сангийн сайтаар дамжуулан дэлхийн аль ч өнцөгөөсхэрэгтэй номоо олж үзэж болно.
10. Хятадын үндэсний номын сан 1909 онд Бээжин хотод Манж Чин гүрний хаан, Хятадын засгийн газрынтохиролцооны үндсэн дээр номын сан байгуулагджээ. 1911 оны Синьхайнхувьсгалийн дараа Хятадын боловсролын яам номын санг мэдэлдээ авсанбайна. 1912 оны 8 сараас нийтэд үйлчилдэг болжээ 1949 онд БНХАУбайгуулагдах үед энэ номын санд 1,4 сая баримт бичиг хадгалагдаж байжээ.Харин өнөөдөр Хятадын үндэсний номын санд 26 сая ширхэг ном, хэвлэлхадгалагдаж байна. Жилд 600-700 мянган ном хэвлэлээр сан хөмрөгөөбаяжуулдаг.
11. Дүгнэлт: Энэ агуу номын сангийн түүхийг судлаж байхад манай орны засгийнгазар ч гэсэн ийнхүү конгрессийн номын сангаас судалж суралцаж, өөрийн эхоронд хэвлэгдэж байгаа номын эх хувийг номын сандаа авч үлдэх жишгийгнэвтрүүлэх хэрэгтэй мэт санагдлаа. Үндэсний оюун ухааны сангаа цэнэглэж,номоор дvvргэх нь нэг хэрэг боловч нөгөө талаас дэлхийн соёл, иргэншлийнтомоохон төвvvд болох Лондон, Вашингтон, Египет, Москва, Чех, Токио, Вена,Парис, Бээжингийн номын санд монгол хvний хийж бvтээсэн бvхнээс ч гэсэнилгээж тэнд хадгалагдаж байх ёстойг ч мартаж болохгvй эрхэм үйлс гэлтэй.Дэлхийн бvх номын санд хvргэж чаддаггvй юмаа гэхэд гол хэдэн газарт ньтараан түгээж олон түмэнд соёлын өв, оюуны өвийг дэлгэрүүлэхэд суралцаххэрэгтэй мэт санагдлаа.

No comments:

Post a Comment